СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-11

Шадар сайд С.Амарсайхан Төв аймгийн Баяндэлгэр сумын малчдын хотонд ажиллаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хаваржилтын нөхцөл байдлыг үнэлж дүгнэлт хийхээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Төв аймгийн Баяндэлгэр сумын малчдын хотонд ажиллаж байна.

Энэ үеэр тус сумын малчин Ц.Батчулуун, П.Сонинбат нартай уулзлаа. Өвөл хатуухан болсон ч одоо цаг наашилж, цас ханзарч эхэлж байгааг тэд хэлж байна. “Зуншлага сайхан байсан ч эрт цас унасан. Харин одоо цас ханзраад эхлэхээр мал цасанд дарагдсан байсан өвс идэж, бараг бэлчээртээ цадаж байна” гэлээ. П.Сонинбатынх 500 гаруй малтай гэнэ. Өнгөрсөн намар 8 машин өвс хадаж бэлтгэсэн нь мал тарга тэвээргээ алдалгүй онд ороход нь ихээхэн дэм болсон, мөн урд урдны жилийн бэлтгэсэн өнжмөл өвс ч их хэрэг болсныг хэлж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.