СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-03-11

12 улс 88 жүжигчдийн ур чадварыг бишрүүлэх “Bravo circus-2” тоглолтын тасалбар борлуулагдаж эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт өнгөрсөн оны аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд тоглогдсон. Тэгвэл сурагчдын амралтад зориулж, "Bravo Circus-2" тоглогдохоор бэлтгэл ажил хэдийн хангагджээ.

Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 12 улсын 88 жүжигчид болон сургуультай амьтдын үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.

Энэ талаар “Шинэ цирк” төвийн захирал, найруулагч Д.Зоригт "Энэ удаад өмнө нь Монголд тоглогдож байгаагүй, цоо шинэ үзүүлбэрүүдийг бэлдсэн. Онцолбол, олон жилийн өмнө Монголоос аялан тоглолтоор очиж тоглож байсан циркийн хаан үзүүлбэр буюу агаарын нислэгийн номерыг шинээр эргэн толилуулах гэж байна. Ямар нэгэн хамгаалалтгүйгээр 15-20 метрийн өндөрт агаарт чөлөөтэй дүүлэн нисдэг агаарын үзүүлбэр бий. Циркийг алиалагчидгүйгээр, амьтадгүйгээр, акробатын номеруудгүйгээр, агаарын үзүүлбэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Эд бол циркийн цохилох зүрх гэж хэлж болно. Тиймээс дэлхийд алдартай Гиннесийн номд бичигдэж байсан Францын ах дүү акробатчид, Казакийн дамнуурган дээр үсрэгчид хэмээх шилдэг үзүүлбэр мөн Киргизийн нэрд гарч яваа залуу алиалагч, жонглёрчин ирнэ. ОХУ, Казахстан, Киргиз, Португал, Франц, Хятад зэрэг 10-аад орны мэргэжлийн жүжигчид хуран чуулна" хэмээсэн байдаг.

Түүнчлэн тоглолтод Франц, Хятад, ОХУ, Беларусь, Молдав, Эстони, Казахстан, Киргиз, Перу, Коста Рика, Чили улсын шилдгүүд мөн аварга Пудельнүүд, сургуулилтта муурнууд, Африк тивийн утсан хоншоортууд үзэгчдийг баясгахаар ирэх аж.

Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн ертөнцийг ч танин мэдэхэд асар өндөр хувь нэмэр оруулдаг аж. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах нь тун ховордсон тул эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, нэгэн өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг урьж байна

ТАСАЛБАР ХУДАЛДАН АВАХ ЛИНК https://www.ticket.mn/event/1513/

Хайртай гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх мартагдашгүй үдшийн хамгийн тухтай суудлыг та эртлэн захиалаад аваарай.

Тоглолтод Дэлхийн циркийн урлагийн шилдгийн шилдэг 12 улсын 88-н жүжигчид болон сургуультай амьтад оролцоно.

Та яг одоо: https://www.ticket.mn/event/1513/линкээр дарж ороод суудлаа сонгоорой.

Лавлах утас: 8877-0003, 8986-2966

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.