СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-11

УИХ-ын дарга Г.Занданшатар засаглалыг сайжруулах, авлигатай тэмцэх асуудлаарх Ажлын хэсгийн гишүүдтэй уулзав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Улсын Их Хурлын 2023 оны үйл ажиллагааны зорилт бол эрх зүйн 10 багц шинэчлэл юм. Удахгүй эхлэх Хаврын чуулганаар багц шинэчлэлүүдийн нэн тэргүүнд тавигдаж буй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, засаглалыг болон парламентын ардчиллыг боловсронгуй болгохтой холбоотой цогц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.03.10) Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр болон Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж санал солилцлоо.

Авилгатай тэмцэх, засаглалыг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд 2022 оны Намрын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг гаргаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн. Одоо Хаврын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжид зохих өөрчлөлт оруулах, Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинээр батлах зэргийг харилцан уялдаатай хийх, ялангуяа г Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр дурдлаа.

Тэрбээр улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын үр дүнг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгийг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.