СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-10

Э.Золбоо: 3 хувийн хүүтэй байрны зээл олгохоос гадна урьдчилгаа төлбөрийн 60 хувийг батлан даалтын сангаас хариуцна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох, урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийн талаар Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Хөдөөгийн сэргэлт” чуулганд оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо:

-Хөдөө орон нутагт амьдрах сонирхолтой иргэд олон байдаг ч байр орон сууцны асуудал хүндрэлтэй байдаг. Тиймээс Энэ дагуу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байгуулсан. Одоо сангийн яаман дээр зээл олгох журмыг боловсруулж байна. Орон нутгийн ипотекийн зээлийн зөрүү гурван хувийг төсвөөс олгохоор Улсын төсөвт суусан. Мөн Засгийн газар иргэдийн төлөх урьдчилгаа төлбөрийн асуудалд хөнгөлөлт үзүүлж байгаа.

Тодруулбал, 21 аймаг болон Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд банк санхүүгийн байгууллагаас орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наранцэцэг
2 жилийн өмнө
66.181.161.177

Мэдээлэл авья.60 хувийн тухай.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.