СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн тээврийн автобуснуудыг цэвэрлэж ариутгалаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан 7 хоногийн турш үргэлжлэх Хаврын цэвэрлэгээний аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад байгууллагатай хамтран зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд үйлчилгээнд явж буй автобуснуудын дотор, гадна угаалга, ариутгал, цэвэрлэгээг хийлээ. 

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн  өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн үндсэн чиглэлийн 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг. Энэ долоо хоногт эдгээр байгууллагын 2078 автобусанд угаалга цэвэрлэгээ, ариутгал хийж, 188 автобусны суудлын бүрээсийг сольсон байна.

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага, стандартад заасны дагуу эдгээр байгууллага тээврийн хэрэгслээ үйлчилгээнд гаргахын өмнө дотор, гадна талыг угаалгаж, зорчигчдын суудал, түшлэг, бариул зэргийг арчиж, шаардлагатай тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх үүрэгтэй” хэмээлээ.

Мөн Хаврын цэвэрлэгээний аяны хүрээнд УБЗАА залуусын нэгдэлтэй хамтран МУБИС-ийн  урд замын нүхэн гарцыг угаах ажлыг зохион байгуулсныг онцоллоо.

Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас гарсан 20,227 тонн хог хаягдлыг 914 машинаар 5000 удаагийн рейсээр тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ. Ингэхдээ замын түгжрэл үүсгэхгүй, ачаалал нэмэхгүй байх үүднээс хог тээврийн байгууллагын 30 хувь нь шөнийн цагаар хог тээвэрлэлтийг хийж байгааг дурдав.

Түүнчлэн эзэнгүй нохой, муур устгалын ажлыг гүйцэтгэгч байгууллагууд төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж, энэ сарын 4-9-ний хооронд эзэнгүй нохой, муур устгах ажлыг зохион байгуулжээ. Одоогоор эзэнгүй, нохой муурын тоо толгойг хязгаарлахад галт зэвсэг ашиглаж байна. Цаашид унтуулах арга, үржил хязгаарлах ажилбар зэрэг боловсронгуй аргуудыг ашиглахаар судалгаа хийж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.