СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол-Узбекистан Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжийг талууд судалж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд сайд Б.Батцэцэг Узбекистаны Тээврийн сайд И.Махкамовтой уулзалт хийв.

Сайд Б.Батцэцэг манай хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд гэдгийг онцлоод Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Узбекистан Улстай дэд бүтэц, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Мөн Узбекистан Улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс орнуудын зах зээлд нэвтрэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд тээврийн саад тотгорыг даван туулах талаар харилцан туршлага солилцох талаар дэлгэрэнгүй ярилцав.

Талууд хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдтэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэнийг дурдаад цаашид Агаарын харилцааны тухай болон Авто тээврийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах ажлыг эрчимжүүлж,

Мөн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 2022 оны 6 дугаар сараас эхлэн хоёр улсын иргэд 30 хоног хүртэл харилцан визгүй зорчдог болсон тохиролцоог хоёр улсын иргэдэд сурталчилан таниулж, аялал жуулчдын тоог үлэмж нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.