СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-10

Орхон аймагт нэгэн ээж машинд төржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Орхон аймагт төрөх дөхсөн эмэгтэй эмнэлгийн тусламж авахаар очиход хүлээж аваагүй талаар цахим хуудаст нэгэн иргэн мэдээлсэн. Эмнэлгийн тусламж авч чадаагүй эмэгтэй буцах замдаа машиндаа төржээ. 

Өнөөдөр өглөө 07:40 цагийн үед Орхон аймагт нэгэн эмэгтэй автомашинд төрсөн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Цахим хуудаст бичсэн иргэн “Эрүүл мэндийн салбар, хот тохижуулалт гээд Монголд хариуцлага гэдэг зүйл огт алга. 04:00 цагт төрлөө гэж үзүүлэхэд болоогүй гэж буцаадаг Эрдэнэт Нэгдсэн эмнэлэг хариуцлагагүйгээс болж 07:00 цагт машин дотроо төрлөө гэж дуудлага өгч байхад өмнөх дуудлагаа үзээд очих гэж байсан гэж хэлээд зогсох эмч. Мөстэй зам дээр хурдлах ч боломжгүй яарч явсаар эх, хүүхэд машинд төрлөө” гэжээ.

Тэгвэл уг асуудлаар Орхон аймгийн Бүсийн оношлогоо, мэдээллийн төв буюу тус аймгийн нэгдсэн эмнэлгээс тодруулахад, "Машинд амаржсан эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Тухайн эмэгтэйн давтан төрөлт. Үүрээр ирсэн ч эмч төрөх болоогүй байгаа учраас буцаасан. Гэхдээ ус нь гарч буцах замдаа төрсөн. Бид машинд төрсөн гэх мэдээллийг авсан даруйдаа яаралтай тусламж үзүүлсэн. Одоо эх, хүүхдийн биеийн байдал хэвийн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хариуцлагагүй хандсан эмчийг хэрхэх талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ззз
2 жилийн өмнө
139.5.218.244

Эрүүл саруул эх хүүхэд амаржсан нь болоодоо.Төрөхөө мэдээд ирж байхад мэдлэг муутай эмч ухаантай юм буцааж л байдаг.Сүүлийн үеийн залуучууд мэдлэг муутай мөртлөө их зантай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.