СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-10

“Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулга уулзалт болж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Өнөөдөр Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрт “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулга уулзалт болно. Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарын Хөгжлийн агентлаг, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, “JCIMongolia” олон улсын байгууллага, Монголын залуучуудын холбооноос хамтран зохион байгуулж байна.

“Хөдөөгийн сэргэлт” чуулганаар хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үзүүлж буй дэмжлэг, бусад туслалцааг иргэдэд танилцуулах юм. Мөн дотоод шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл өгөх, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцох, орон нутаг дахь хүний эрхийн асуудлыг хөндөх, шилжих хөдөлгөөнд залуусын оролцоог хангах, иргэдийн санал бодлыг сонсох, төр, иргэн, хувийн хэвшилтэй хамтран хэлэлцэж, ярилцах нь Хөдөөгийн сэргэлт чуулганы зорилго юм. Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, холбогдох эрх бүхий албан хаагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, 21 аймгийн удирдлагын баг, олон улсын байгууллагын төлөөлөл, томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудэх орны өнцөг булан бүрээс ирсэн 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна.

“Хөдөөгийн сэргэлт” чуулганы үдээс өмнөх хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Шилжилт хөдөлгөөний байгууллагын үндэсний хөтөлбөрийн ажилтан Ю.Оюунхишиг, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өгөх юм. Харин үдээс хойш “Бүсийн хөгжил-хамтын ажиллагаа”, “Шилжилт хөдөлгөөн ба залуусын манлайлал, “Шилжилт хөдөлгөөн ба хүний эрх” сэдвийн хүрээнд 6 салбар хуралдаан болно

Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт “Нээлттэй аймаг-Мэдээллийн төв” ажиллах бөгөөд 21 аймгийн удирдлагууд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж иргэдэд мэдээлэл өгөх юм. Мөн Монголын залуучуудын холбооноос “Хөдөлмөрийн бирж” арга хэмжээг зохион байгуулж, хөдөө орон нутагт байгаа ажлын байрны талаар иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ залуучуудыг ажлын байранд зуучлах болно.

Тэгвэл Дуурь бүжгийн эрдмийн театрын хоёрдугаар давхарт “TEDx-УЛААНБААТАР” арга хэмжээ, “FUCKUP NIGHT”-Ток шоу зохион байгуулагдана.
Хөдөөгийн сэргэлт” чуулга уулзалтад оролцох иргэдийн төлөөллийг онлайн сүлжээгээр дамжуулан бүртгэсэн бөгөөд шилжин суурьших хүсэлтэй иргэдээс гадна хөдөө орон нутагт очиж ажиллаж амьдарч байгаа залуучууд ирж, өөрсдийн туршлагаас хуваалцаж, санал бодлоо илэрхийлж байгаагаараа онцлогтой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.