Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канберрагийн их сургуулийн Ерөнхийлөгч Падди Никсонтой уулзаж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хоёр улсын их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Уулзалтын үеэр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Канберрагийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах, багш, оюутан солилцох, мөн 1+2, 2+2 зэрэг хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.
Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канберрагийн их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн факультетын үйл ажиллагаатай танилцаж, CISCO компанийн шугамаар богино хугацааны сургалт зохион байгуулж буй туршлагаас хуваалцан, Монгол Улсад хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрийн талаар ярилцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.