СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-09

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г өнөөдөр /2023.03.09/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм хүндэт Ким Жун Гү-г БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар хөгжүүлэхэд Элчин сайдын зүгээс анхаарч, дэмжиж ажиллахыг хүсэв. Мөн хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн орчин, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолсон юм.

Элчин сайд Ким Жун Гү, түүх соёлын өргөн харилцаатай, ардчилал, хүний эрхийг дээдлэх ижил үнэт зүйлсээр холбогдсон Монгол Улс нь БНСУ-ын хувьд Зүүн хойд Азийн бүс нутаг дахь чухал түнш улс гэдгийг онцлоод, Улсын Их Хурлын даргын тэмдэглэн хэлсэн зүйлсийг ажил хэрэг болгохын төлөө анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургууль, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран талаар мэдээлэл өглөө.

Мөн Урал-Алтайн хэлний бүлэгт багтах улс орнуудын парламентын холбоог байгуулах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахад Элчин сайдын зүгээс анхаарч ажиллана гэдэгт итгэж байна гэв. Элчин сайд Ким Жун Гү Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хангах асуудалд Монгол Улс үргэлж идэвхтэй оролцоотой байдагт талархал илэрхийлээд, .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.