СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдод 5 тэрбум гаруй төгрөгийн торгууль, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж байсан “Капитал” банкны удирдах албан тушаалтнуудын гэм буруутай, эсэхийг дэнслэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 7, 9-нд боллоо.

Тус банканд 2019 онд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилж, удирдах албан тушаалтнуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, гүйцэтгэх захирлын орлогч Б.Янжин, дэд бөгөөд Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг нарыг Төвбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас “Капитал” банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан төлбөрийн чадваргүй болж, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгасан байдаг.

НПГ-аас дээрх гурван захиралд Эрүүгийн хуулийн 18.13-2-ын “Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. “Капитал” банкийг 2019 оны дөрөвдүгээр сард татан буулгахад Монголбанкнаас хийсэн шалгалтын тайланд дурдсанаар бусдад 624.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоосон байдаг. Үүнээс Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн нийт 240.3 тэрбум төгрөгийн өр төлбөр байна гэж дүгнэсэн юм. Эл банкны албан тушаалтнуудад холбогдох хэргийн улмаас иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 104 тэрбум 651 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 94 тэрбум 889 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн хэмээн прокурорын байгууллагаас мэдээлж байв.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх гурван хүнд холбогдох хэргийг хоёр өдөр хэлэлцээд А.Ариунболдыг банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан гэм буруутайд тооцсон юм. Улмаар нийт 104.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулснаас 99.3 тэрбумыг нь төлж барагдуулсан, үлдсэн 5.3 тэрбумыг А.Ариунболд гурван сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлт гаргасныг шүүх харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Тодруулбал, шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэжээ. Харин Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарын үйлдлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.146

Улс нийгэмийг өчнөөн жил хохироосон луйварчинг ингээд л яллачих нь энэ үү юун тэнсэн торгууль вэ шоронд шаагаач ээ

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.146

Өчнөөн тэрбумаар нь шаасан хулгайч шүүхэд шүүгчид хангалттай амаар нь ацаар нь гартал мөнгө чихэж дээ тэгээд л тэнсэн жирийн улных байсан бол шорон МАРШ тээ ОЮУН-Эрдэнэ ээ Нямбаатар аа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.