СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гар утсаа цэнэглэх үедээ оролдож байсан хүүхэд тогонд цохиулан нас баржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Гар утсаа цэнэглэх үедээ оролдож, цахилгаанд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг Дорноговь аймагт гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт "Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан" гэх дуудлага, мэдээлэл 2023 оны гуравдугаар сарын 8-ны 12:10 цагт бүртгэгджээ.

Энэ талаар тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Сайншанд суманд оршин суух хаягтай, 14 настай, эрэгтэй хүүхэд уртасгагч залгуурт цэнэглэж байсан гар утсаа оролдож байгаад цахилгаанд цохиулж нас барсан байжээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.