Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Боловсролын зээлийн сангаас олгож буй тэтгэлэг, хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгажээ.
Өмнө нь уг тэтгэлэг хөтөлбөртэй холбоотой Сангийн яамны 38 ажилтан Боловсролын Зээлийн Сангаас авсан $32,000- $77,800-ын зээлээ хаалгасан зэрэг асуудлууд хөндөгдөөд байсан юм.
Түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удирдамжийн дагуу холбогдох дүрэм журмуудад дүн шинжилгээ хийх, авлигын эрсдэлийг тогтоох, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах чиглэлээр ажилласан байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлтэй хамтран ажилладаг хувийн хэвшлийн 30 аж ахуйн нэгжийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан 34 албан тушаалтанд “Авлигын гэмт хэрэг, хувийн хэвшлийн анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.
Нийгмийн сүлжээнд түгсэн “Суруга Монгол” ХХК-ийн баригдсан барилга нь аваарын гарцыг зориулалтын дагуу хийгээгүй, айл дотроо байршуулсан, барилгын норм дүрмийг зөрчсөн байна” гэх мэдээллийн мөрөөр ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.