СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-09

🔴Д.Эрдэнэсувд: АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн ч гэрчилгээг авах эрхгүй гэж УДШ шударга шийдвэр гаргасан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас Л.Гантөмөр нарт “АН-ын гэрчилгээг дахин олгох боломжгүй” хэмээн шийдвэрлэсэн талаар АН-ын удирдлагууд 4/11 хэвлэлийн бага хурлын үеэр байр сууриа илэрхийллээ. 

Ардчилсан Залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар:

-Шударга бус нийгэм бий болчихсон энэ үед ганцхан шударга байх Улсын Дээд Шүүх шударга бусад автчихсан юм болов уу? Улс төрийн нөлөөнд автсан бол системийн өөрчлөлт хэрхэн хийх вэ гэдгийг 21 аймаг, 9 дүүргийн иргэдээс санал, гомдол байдлаар авна хэмээв.

Үргэлжлүүлэн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр “Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаан 3-р сарын 7-ны өдөр болсон. Энэ хуралдаанаар “АН-ын гэрчилгээг дахин олгох боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан. Бид үүнийг хоёр талаас нь харж байна.

УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн ч Улсын бүртгэлийн гэрчилгээг хууль ёсоор авах эрхгүй байна гэж шударга шийдвэр гаргасан. Үүнийг бид УДШ тэр чигтээ ялзарчихаагүй, Захиргааны хэргийн хүрээнд шийдвэрээ гаргаж чаддаг хүмүүс гэж харж байна. Нөгөөтэйгүүр, УДШ дараагийн шийдвэрээ ийн гаргасан нь өмнөх гаргасан шийдвэрээ хууль бус гэдгийг баталж байна” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.