Монгол Улс ардчилал, хүний эрхийн үзүүлэлтээр олон байр ухарч, хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч буй талаар АН-аас мэдээллээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд:
-Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр “Variety of democracy” судалгааны дүнгээ танилцууллаа. “Ардчиллын тайлан-2023” олон улсын судлаачдын хийсэн тайлангаас харахад Монгол улс ардчиллаасаа ухарч, үнэ цэнээ алдаж байна, цаашилбал, дарангуйллын анги бий болох үе шатанд орсон байна гэжээ. Судалгаанд 197 орон орсноос Монгол 74 дүгээрт жагсжээ.
Шударга үнэний төлөө дуугарсан бүхнийг хорьж, шударга бус байсан хүмүүс зүгээр явж байна. Энэ бүхэн судалгаа ийм үр дүнтэй гарахад нөлөөлсөн. Бид цаашид үүний эсрэг тэмцэх болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.