2023 оны 03-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд танилцуулъя. 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +7...+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +3...+5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +5…+7 градус дулаан байна.
Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.