Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тус өдрийг амьд цэцгийн баглаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Манай улс хэчнээн хэмжээний амьд цэцгийг импортолдог талаарх тоон мэдээллийг хүргэе.
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр 2021 онд 2.4 сая ширхэг цэцгийг 1.1 сая ам.доллароор, 2022 онд 4.5 сая ширхэг цэцэг импортолж, 3.2 сая ам.доллар зарцуулжээ. Харин энэ оны эхний хоёр сард 967 мянган цэцгийг 634 мянган ам.доллароор худалдан авчээ.
Манай улс БНСУ, ОХУ, БНТУ, Нидерланд, БНХАУ, Узбекистанаас цэцэг импортолдог байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.