СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-03-07

🔴LIVE: 0-17 насны хүүхдийн шүдэнд цооролтоос хамгаалах фтор түрхэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар танилцуулав.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Монгол Улсын нийт иргэдийн дунд эрт илэрүүлэг, оношилгоо, шинжилгээ, явуулсан бөгөөд бүтэн жилийн хугацаанд нийт иргэдийн 26 орчим хувь нь буюу 860 мянган иргэн дээрх үзлэг, оношилгоонд хамрагджээ. Нийт хамрагдсан 860 мянган иргэний 64.8 хувь нь 0-17 насны хүүхдүүд, үлдсэн 30 орчим хувь нь 18-аас дээш насны иргэд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдсан байна.

Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах замын өвчин, амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчин өндөр өвчлөлтэй гарсан.

0-17 насны хүүхдүүдийн 61.5 хувь нь шүд цоорох өвчин илэрсэн нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Ялангуяа 6-17 насны хүүхдүүдийн шүд цоорох өвчний тархалт 83 хувьтай гарсан. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.

Мөн 65-аас дээш насны иргэдийн дунд шүдний өвчлөл 90-ээс дээш хувьтай байгаа бол нийт 1600 орчим жирэмсэн эхчүүдийн дунд судалгаа хийхэд 96 хувь нь шүдний цооролттой гарчээ.

Иймд Засгийн газраас дээрх дүн мэдээллийг анхаарч ажиллах хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг оношилгоог цаашид үргэлжлүүлэн явуулна.

Мөн дээрх хөтөлбөрт түшиглэн насанд хүрэгчдийн дунд тэргүүлж буй өвчлөлүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд ЭМЯ бодлогоо чиглүүлэн ажиллах болно.

Улсын хэмжээнд 1624 шүдний эмч ажиллаж байна. 10 мянган хүнд ноогдох шүдний эмчийн тоогоор Монгол Улс дэлхийн дунджаас дээгүүр байгаа хэдий ч орон нутгийн иргэдэд анхан шатанд шүдний тусламж үзүүлэх үйлчилгээ орхигдсон гэж хэлж болно. Учир нь шүдний 860 эмнэлэг ажиллаж байгаагаас 127 нь төрийн өмчийн оролцоотой эмнэлэг байна. Үлдсэн нь хувийн хэвшлийнх. Хувийн хэвшлийн дээрх 553 эмнэлэг нийт иргэдийн 15-20 хувьд үйлчилгээ үзүүлж байна. Харин төрийн 127 эмнэлэгт хүн амын 30 орчим хувь үйлчилгээ авч байна. Эндээс нийт хүн амын 50 хувь нь шүдний тусламж үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн судалгаа гарсан. Монгол Улсын 330 сумаас 30 нь  шүдний эмч, тоног төхөөрөмжтэй байна. 300 суманд шүдний эмч тоног төхөөрөмжгүй байна.

Иймээс шүд цооролтын эсрэг арга хэмжээ авах хүрээнд эрт илрүүлэгтэй холбоотойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлогод өөрчлөлт оруулж сумын анхан шатны эмнэлгүүдэд шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Мөн

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Монгол зочлох жилтэй холбоотой танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийлээ. Өчигдрийн байдлаар манай улсад 53,000 жуулчин ирсэн байна. Жуулчин хүлээж авах ажлын тухайд Соёлын яам, ГХЯ, Боомтын сайд нар байнгын хамтарч ажиллаж байгаа.

Гуравдугаар сард 40,000 жуулчин хүлээж авах зорилттой. Энэ сарын эхний зургаан өдрийн байдлаар 10,000 жуулчин ирсэн тоон мэдээлэл байна.

Жуулчны баазууд, аялал жуулчлалын цэгүүдэд нүхэн жорлонг өөрчлөх асуудлыг хөндөж байгаа. Хяналт, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Нүхэн жорлонг өөрчилнө. Аймаг, улс 100 жилийн ойгоо тэмдэглээд явж байгаа энэ үед хэдий болтол нүхэн жорлонтой байх вэ гэдэгт анхаарлын тэмдэг тавьсан.

Шинэ нисэх буудлын хувьд нэг цагийн урсгалд 610 зорчигч тээвэрлэх боломж, даацтай гэх тооцоолол бий. Тавдугаар сараас жуулчны хөдөлгөөн нэмэгдэх үед нисэх буудлын бэлэн байдлыг хангахаар Японы ЭСЯ болон холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байна.

БНСУ-ын жуулчид воны картаар төлбөр тооцоо хийх боломжтой болсон. БНХАУ-ын иргэд хэрэглэдэг WeChatаар дамжуулан Qpay шууд төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн.

. UBUS компани автобуснууд гаргах, нийтийн тээврийн компаниудаас нэмэлт автобусыг явуулах талаар ярьж байна.Жуулчны аюулгүй байдлыг хангах, газар хөдлөлт, цар тахалтай холбоотой мэдээллийг хүргэх түрээсийн сим картыг гаргасан.

Монгол, ОХУ-ын 80 тур компани хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ жил 250,000 орос жуулчин хүлээж авна.

“Жэжү эйр”, "T'way Air" хоёр авиа компани дөрөвдүгээр сарын 15-наас нислэг үйлдэх асуудлыг ярилцаж байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас нислэг үйлдсэн уг компани Сөүл-Улаанбаатар-Сөүл-ийн чиглэлд хоёр талдаа нэг сая төгрөг хүрэхгүй үнээр нислэг үйлдсэн.

Гуравдугаар сарын сүүлчээр "Аэро Монголиа" компани БНСУ руу нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Зургаадугаар сараас "Japan Airlines" компани Монгол Улс руу нислэг үйлдэхээ нотолсон. Монгол Улс АНУ руу шууд нислэг үйлдэхээр болж байгаа. Кувейт болон Катар улс руу шууд нислэг үйлдэх гэрээг батлахаар Зам, тээврийн хөгжлийн сайд Кувейт улсад ажиллаж байна. БНХАУ-ын талаас "Air China" компаниас гадна бусад хотуудаас авиа компаниуд нислэг үйлдэхээр төлөвлөгдөж байгааг дуулгая. Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авахад бэлэн байна гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tsetsgee
1 жилийн өмнө
202.126.90.64

Yaj mongo ideh we l gej argaa barah ym a ysn ih mongotei ym ard tumend ogoh bolohoor baihgui oorsdoo ideh bolohoor ter bumaar ni yrih ym

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.