СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-03-07

Арванхоёрдугаар сарын 21-нээс хойш ковидын нас баралт бүртгэгдээгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний тархалт, вакцинжуулалт,ковид-19, хилийн тандалтын талаар мэдээлэл өгөв.

Дэлхий дахинд Ковид-19 өвчний тархалт тууштай буурчээ. Сүүлийн долоо хоногт БНХАУ-д 97 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 12.7 хувиар буурчээ. Манай улсын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос /2023.01.20/ эхлэн тогтвортой буурчээ. Нэгдүгээр сарын 20-ноос /2023.01.20/ хойш долоо хоногт бүртгэгдэж таваас бага байна. Хамгийн сүүлд гарсан есдүгээр долоо хоногт гурван тохиолдол бүртгэгджээ. Ковидын тархалтын үнэлгээ 47 дугаар долоо хоногоос эхлээд ногоон түвшинд шилжсэн. . ДЭМБ-аас улс орнуудад ковидын хариу арга хэмжээнээс илүүтэйгээр цаашдын цар тахалд бэлэн байх, эрсдэлийн харилцаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангах бодлогын түвшинд шилжихийг зөвлөмж болгож байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг ханган, дараагийн цар тахалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Хятадтай хиллэдэг, хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн. Иймд хилийн боомтууд тандалтын цэгүүдтэй болсон. Хилээр орж ирж буй хүмүүсийг, хил дээр ажиллаж амьдардаг иргэд, ажилчдыг тандалтын шинжилгээнд түүврийн аргаар хамруулж байгаа аж. Хятад руу нэвтрэхэд л иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байгаа бол ОХУ, БНТУ шаардахгүй байна.

Харин томуу томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд арванхоёрдугаар сараас нэмэгджээ. Тиймээс иргэд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд очиж томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалав. Эмнэлгээс тусламж үйлчилгээ авч буй нийт иргэдийн 16 хувийг томуу эзэлж байна. Энэ жил улирлын үүсгэгч  болон В вирус хүн амын дунд зонхилж байна. Хоёр хүртэл настай хүүхдүүдэд уушгины өвчлөл түгээмэл байна. Улирлын томуугаас бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамгаалах шаардлагатай гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.