СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарыг албадан авчирна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Шувуу" ажиллагааны хүрээнд 92 хүнийг гадаад улсаас албадан авчирна гэж мэдэгдлээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Ерөнхий сайд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн.

Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар нь хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан. АТГ-ын удирдлагуудтай уулзаж ярилцсан. Уг хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполын шугамаар АСАП санд тэмдэглэж, эрэн сурвалжилна. Нийтдээ 92 хүнийг гадаад улсаас авчрах ажлыг зохион байгуулахаар болж байна.

Хоёрдугаарт, эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Мөрдөгчийн санал ирвэл эдгээр хүмүүсийн паспортыг түдгэлзүүлэх чиглэлийн албан бичгийг манайд ирүүлэх ёстой. ХЗДХ-ийн сайд дур мэдэн эдгээр хүмүүсийн гадаад паспортыг түдгэлзүүлэх эрхгүй бөгөөд мөрдөгчийн саналаар түдгэлзүүлэх гэж байна.

Мөн 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх эрхтэй байдаг. Тиймээс харилцан туслалцах санал тавина. 

Битүүний урд өдөр манай ажилтнууд Европын холбооны оронд мэдүүлэг авсан. Бид гадаад улсад мөрдөн шалгалт явуулахдаа зөвхөн ЭСЯ-ны байранд ажиллагааг явуулна. Өөр улсад дайчлан баривчилгаа хийх эрх бидэнд байхгүй. Өмнө нь Б.Хурц гадаад улсад ажиллагаа явуулсны улмаас хоригдон, гадаад харилцаанд асуудал үүссэн тул энэ алдаагаа давтахгүй. 

Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсон улсууд хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжтой. Мөн Дээр нэр дурдсан иргэдийн зарим нь визгүй зорчдог Зүүн Өмнөд Азийн орнуудад байна. Тэдний паспортыг хүчингүй болгосноор тэд өөр улс руу зорчих боломжгүй болно гэв.   

Бидний авсан мэдээллээр Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, н.Үржинбадам, С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль, Ц.Учрал, Б.Алтанцэцэг, А.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимэддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтангэрэл, Ц.Нямджаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ. К.Наурызбэк, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Түвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Д.Мэндсайхан, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, М.Марат, Г.Билгүүн, А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батбаяр, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Ууганзаяа, З.Цолмон, Шинэтак, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли пен, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Никоклаус, Фин зенхай, Ч.Жорж, Б.Дабей, Я.Оркен, С.Заманбек, Б.Лхамсүрэн, Я.Никифоров Антон, Л.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба, Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цо фей фей, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин, А.Борхээрт, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли шу лон, Хү лэ жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Шихамин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд, Г.Тайванбаяр, М.Түвшинтөр, Н.Өлзийсайхан гэх хүмүүсийг авлига албан тушаалын болон бусад хэргүүдэд эрэн сурвалжилж байгаа аж.      

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

гэнэн поп вэ гадаад оронд тэр орны хууль үйлчилдэг Нямбаатар монголд дураараа баривчилдаг шигээ ойлгоод байн уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.