50 гаруй иргэний фейсбүүк цахим хаягт 2022 оны наймдугаар сараас эхлэн хууль бусаар нэвтэрч 25 сая төгрөгийн хохирол учруулсан иргэн “С”-ийг цагдан хориод байна.
Иргэн “С” нь бусдын цахим хаяг руу “Ямар утасны дугаартай вэ?”, “Хаан банкны интернэт банктай хүнтэй хамтарч ажиллана”, “Орой болтол мөнгө зээлэх үү”, “72 цагийн турш дансаа ашиглуулаад 300,000 төгрөгийн цалин авах боломжтой” гэх утгатай зурвасуудыг үл таних хаягаас илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь авч гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогджээ.
Мөн иргэдийн ойр дотны хүмүүс рүү “Мөнгө байвал түр зээлээч” гэх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгон 150,000 -1.000.000 төгрөгийг залилсан байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн цахим хаягийн нууц үг хувийн мэдээ мэдээллийг бусдад өгөхгүй байх, танихгүй хаягаас ирүүлж буй танилцах найзын хүсэлт зурваст хариу өгөхгүй байх, аливаа зарын цахим сайтуудад тавигдсан зарын мэдээ, мэдээллийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хулгайчийн хурууг огтолдог хуультай болмоор юм хулгай арай л дэндэж байна