СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Б.Бейсенд яллах дүгнэлт үйлдүүлэх нь

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Баян-Өлгий аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүний сэнтийд сууж буй Хүний гавьяат эмч, клиникийн профессор Б.Бейсенд холбогдох авлигын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ. 

Б.Бейсен 2013 оноос 2016 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар, түүнээс хойш УИХ-ын гишүүний тангараг өргөх хүртлээ тус эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх, их эмчээр ажиллаж байхдаа Х.Б, М.Б, Т.М, М.Т, С.Н нараас хясан боогдуулж хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэлээд олон ажилтан эрх мэдлээ урвуулж, 2016 оноос хойш хуурамч бичиг баримт үйлдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст өгдөг тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан хэрэгт холбогдсон билээ.

Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий хэмээн групп тогтоон нийгмийн даатгалын болон халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшсан хэрэгт 40 гаруй эмчийг шалгаж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Б.Бейсенд холбогдох үйлдлийг нь тусгаарласан юм. УИХ-ын гишүүнийг дээр дурдсан таван хүнээс хахууль авснаас гадна албан тушаалаа урвуулан ашиглаж иргэн Б.Рахатад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.121.252

Хөгийн юмнууд байх юм, Их хурлын гишүүдийн ихэнх нь шуналдаа хөтлөгдсөн зальт этгээдүүд. Бохир улс төрд бохир хүмүүс л ордог гэдэг нь батлагдаж байна. Ийм нөхдийг сонгохоо байсан цагт л юм жоохон жигдрэнэ.

Зочин
1 жилийн өмнө
103.242.47.10

Авилгын жинхэнэ эцэг хүн мөнөөс мөн шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.