СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-03-06

MRI оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ЭМД-ын сангаас MRI буюу соронзон резонанст томограф оношилгооны 70 хувийг хөнгөлнө.

Тодруулбал уг оношилгоог эмчийн заалтаар тодосгогч бодис ашиглан хийж болох бөгөөд энэ тохиолдолд тодосгогч бодисын төлбөр болох 150,000 төгрөгийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж даатгуулагч 30 хувиа хариуцна. 

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор соронзон резонанст томограф /MRI/ оношилгоог 350 мянган төгрөг байхаар зохицуулсан байдаг байна. Үүнээс 245,000 төгрөгийг ЭМД сангаас төлж иргэн 105,000 төгрөгийг төлөх юм байна. 

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.