СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн ажилтан торгуулийн бэлэн мөнгөнөөс өөртөө ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30,508, мөрдөн байцаалтын 2,965 хэрэгт хяналт тавьж ажиллав. Энэ хугацаанд 277 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, 

-Иргэн О, Д, Б, Х, Н нар нь бүлэглэн БНХАУ-ын нэр бүхий иргэнийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд Н-ыг хүчиндсэн гэж 100 сая төгрөг өгөхийг шаардан айлган сүрдүүлж 8 сая төгрөг авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
- гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
-Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 19 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан Г нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлсэн хэргийн төрөл, тоо:

-Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 144
-Өмчлөх эрхийн эсрэг 73
-Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 22
-Хүрээлэн байгаа орчны эсрэг 14
-Авлига албан тушаалын 6
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5
-Хууль бусаар ан агнах 5
-Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 3
-Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх ашиглах хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.