Энэ оны гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын хуваарийг танилцуулж байна.
Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэрийг гуравдугаар сарын 14, 24-нд олгох юм байна. Харин энэ сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 21-ний өдөр буюу шинийн 1-ний өглөө иргэдийн данс руу шилжүүлсэн.
-Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын хуваарь:
-Асаргааны тэтгэмжийг гуравдугаар сарын 14, 24-нд
-Амьжиргааны дэмжих мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14, 24-нд
-Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14-нд
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт гуравдугаар сарын 14, 24-нд
-Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж гуравдугаар сарын 14, 24-нд
-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гуравдугаар сарын 14, 24-нд
-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гуравдугаар сарын 14-нд
-Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж гуравдугаар сарын 14, 24-нд
-Насны хишиг гуравдугаар сарын 14, 24-нд
-Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж гуравдугаар сарын 20-нд тус тус олгоно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.