СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-06

🔴LIVE: Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний түүхт 110 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний түүхт 110 жилийн ой, “Ган зам” сонины 65 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа болж, зарим эрхмүүдийг төрийн дээд одонгоор шагналаа. 

Жил бүрийн гуравдугаар сарын 6-нд Монголд орчин цагийн сэтгүүлзүйн салбар үүссэн өдрийг тэмдэглэдэг. Тус өдөр “Шинэ толь” сонин анхны дугаараа гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны шанг татсан үйл явдал болжээ. Монголд тогтмол хэвлэл үүсэн хөгжсөн энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар “Сэтгүүлчдийн өдөр” болгон зарласан түүхтэй.

“Шинэ толь” сонины эхний дөрвөн дугаар нь 23*15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар, дараах 16 дугаар нь 34*26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар гарсан юм. Нэг дугаар нь 500 хувиар гарч, Гадаад Монголын төрийн байгууллагуудад үнэгүй тараагдаж, хөдөлмөрчдөд сонин худалдах цэгээр дамжин тардаг байв.

1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй.

Энэ жил Монгол улсад Сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 110 жилийн ой тохиож байна. 110 жилийн түүхтэй энэ салбарт 4700 орчим хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч, редактор. Тэдний 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажиллаж байна.

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний түүхт 110 жилийн ой, “Ган зам” сонины 65 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа болж зарим эрхмүүдийг төрийн дээд одонгоор шагналаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.