Өмнөговь аймгийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн захирагч, ахмад Д. Одхүү энэ сарын 4-ний өдөр 16-н буудал орчимд байрны үүдэнд нэг иргэн таталт өгч унасан байсныг анхны тусламж үзүүлэн, амь насыг нь аварсан талаар ОБЕГ-ын Хэвлэлийн албанаас мэдээлэв.
Тусламж үзүүлэх явцад иргэний зүрх нь хоёр удаа зогссон ба яаралтай тусламж үзүүлэн амийг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Тэрбээр Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтад хамрагдаад буцаж явах замдаа ийнхүү хүний амь аварсан аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.