СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-06

🔴LIVE: Хөгжлийн банкны сонсголд Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ж.Оджаргал, Ц.Баатарсайхан нарыг гэрчээр дуудна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн /2542 төсөл/, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, үр дүнгийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар түр хороонны гишүүд мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хөгжлийн банкны гурав дахь удаагийн сонсгол энэ сарын 13-17-ны өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн сонсголоор эхний ээлжинд арилжааны банкуудаар олгосон 2542 зээлдэгчтэй холбоотой 1.6 их наяд төгрөгийн зээлийг асуудлыг ярина. Хоёрдугаарт, 2011-2020 оныг хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн банкны эх үүсвэрээр байршуулсан нийт 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн асуудлыг ярина. Байршуулсан болон буцаан татсан асуудлыг багц байдлаар бүгдийг шинжлэн судална.

Гурав дахь удаагийн сонсголд 210 хүнийг гэрчээр дуудна. Үүнд, Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, MCS группийн үүсгэн байгуулагч буюу Скай резорт ХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Оджаргал, Таванбогд трейд ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, "Буян" компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нар багтаж байна. Хөгжлийн банкны сонсголд хоёр хянан шалгагч, долоон шинжээч ажиллаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.