СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-06

Манай улсын авлигатай тэмцэх үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа БНХАУ-ын талаас илэрхийлэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Цай Вэньруйг 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтад тус улсын Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Ши Жэ, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн нар оролцож, тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Элчин сайд Цай Вэньруй АТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг өндрөөр үнэлж эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, хөрөнгө оруулалтыг дэмжихэд авлигын эсрэг үйл ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг онцлон, хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар ярилцжээ.

Тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-ын авлигатай тэмцсэн туршлага, үр дүнг онцлон дурдлаа. Мөн тус улсын ижил чиг үүрэг бүхий холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хууль ёсны хөрөнгө оруулалт, шударга бизнесийн орчинг хамгаалах, харилцан туршлага судлах, мөрдөн шалгах чиг үүрэгтэй албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тодорхой

Авлигатай тэмцэх газар нь БНХАУ-ын Ардын Ерөнхий Прокурорын газартай 2014 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэн үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Уулзалтын төгсгөлд

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.