СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ажиллаж байсан байгууллагынхаа нэрийг барин гадаадын иргэнээс мөнгө залилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Гадаадын иргэн, харьяатын газрын нэр барьж гадаадын иргэнээс мөнгө авсан этгээдийг хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Тодруулбал, 2018 онд Гадаадын иргэн, харьяатын газраас чөлөөлөгдсөн нэр бүхий иргэн нь байгууллагын нэр барьж, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгаж өгнө хэмээн гадаадын иргэнээс хоёр сая төгрөг авсан болох нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Тухайн иргэний гаргасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг нь шалгуулахаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу Цагдаагийн байгууллагад өгчээ.

Иймд Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь бусдын худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.