Монгол Улсад цэргийн сэтгэл судлалын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн Хил хамгаалах Ерөнхий Газартай “Монгол Улсад цэргийн сэтгэл судлалын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх” зорилтын хүрээнд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулжээ. Тус санамж бичгийг ШУА-ийн ТССХ-ийн захирал Ж.Цолмон, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга Д.Мөнгөнжин нар үзэглэж, энэ үеэр хоёр байгууллагын төлөөллүүд цаашдын хамтын ажиллагаа, хэрхэн ажиллах талаар санал солилцож, хамтран ажиллахаар ярилцав.
Талууд “Монгол Улсад цэргийн сэтгэл судлалын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх” зорилтын хүрээнд “Цэргийн сэтгэл зүйн үндэсний хөтөлбөр”-ийг хамтран боловсруулах, ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн дэргэд “Хилийн цэргийн сэтгэл судлалын төв”-ийг байгуулахад хамтарна. Мөн Монгол Улсын Хил хамгаалах Ерөнхий Газар, ШУА-ийн ТССХ хамтран сэтгэл судлалын чиглэлээр хамтарсан туршилт, судалгааг хийж гүйцэтгэх, сэтгэл зүйн сургалтыг зохион байгуулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.