СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хаврын их цэвэрлэгээ зургаан долоон хоногийн турш үргэлжилнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан долоон хоногийн турш үргэлжлэх хаврын цэвэрлэгээний аяныг Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад байгууллагатай хамтран зохион байгуулахаар болсон.

Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх зэрэг ажлыг хийх юм.

Мөн гэрлийн шонг угаах, наасан зарлал наалтыг нь хуулах, нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг, хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг нь сэргээх зэрэг чиглэлээр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулах аж.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа "Нийтийн тээврийн автобуснуудын дотор, гадна угаалга цэвэрлэгээ энэ долоо хоногоос эхэлнэ. Цаг агаараас хамаараад хүүхдийн тоглоомын талбай, хайс, хашлага, хөшөөг цэвэрлэх ажлуудыг шат дараатай хийнэ. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд 3D ногоон байгууламж буюу цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн цэцгийн мандал хийх, гэр хорооллын бүсэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна" гэсэн.

Мөн энэ аянтай холбогдуулан иргэдэд мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.