СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдөр нийслэл орчмоор 8-10 градус дулаан байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/ 

Өнөөдөр /2023.03.06/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө  Яармаг-Сонгины орчмоор -13...-15 градус, бусад хэсгээр -7...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -16...-18 градус хүйтэн, Багануур орчимд өдөртөө +4...+6 градус, Тэрэлж орчимд +7...+9 градус дулаан байна.

Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулсаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -8...-13 градус  хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан, Идэр голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1...+6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

Гуравдугаар сарын 7-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Маргааш Хангайн уулархаг нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи 7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -7...-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.