"Хөх сувд 2023" олон улсын мөсний баяр "Ногоон дэлхийгээ хайрлая" уриан дор 21 дэх жилдээ гурван өдрийн турш Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд энэ сарын 2-4-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн мөсний баярт АНУ, Япон, БНСУ, Вьетнам зэрэг найман орны 270 гаруй гаднын зочид төлөөлөгчид, нийт 20,000 гаруй зочид хүрэлцэн иржээ.
Хөвсгөлд зочлох нэрлэсэн жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй цуврал арга хэмжээнүүдийн дараагийн арга хэмжээ нь "Цаа цасны баяр" юм.
Цагааннуур суманд /2023.03.05,06/ хоёр өдөр зохион байгуулагдаж буй "Цаа цасны баяр"-т зориулан монголд анх удаа цасаар урласан цасан хотхон барьжээ.
Монголын цасан баримлын урлаачид найман өдрийн турш ажиллаж, Хөвсгөл аймгийн цаачин иргэд түүний түүх гарал, ёс заншил, өв соёлын бахархлыг илэрхийлсэн 10 төрлийн цасан баримал урлажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрхэм уран бүтээлч залуусдаа баяр хүргээд цаашид улам их амжилт гаргаарай гэж ерөөе
Уран бүтээлчидэдээ амжилт