СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-05

Ч.Номин, Э.Болормаа нар хамтран ажиллах талаар ярилцав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Соёлын сайд Ч.Номин Ховд аймагт ажиллаж  /2023.03.04/ тус аймгийн Засаг дарга Э.Болормаатай уулзлаа.

Юун түрүүнд, Соёлын сайд Ч.Номин Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын олон угсаатны соёлын биет болон биет бус өвийг илэрхийлэх, өвлөн уламжлуулах томоохон арга хэмжээ болох “Хар-Ус” нуурын мөсний баяр, “Мөнгөлөг шагшуурга”-ыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Ховд аймаг нь хамгийн олон угсаатны бүлэг амьдардаг, бүс нутгийнхаа биет болоод биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, илэрхийлэх тал дээр амжилттай ажилладаг учраас соёлын аялал жуулчлал, түүнийг дагалдан хөгждөг соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамтран ажиллахаар ярилцлаа.

Тухайлбал, Ховд аймгийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 188 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь дээл, гутал, хувцас хийдэг гар урлаачид тул Соёлын яам, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран олон угсаатны соёлын баялаг байдлыг илэрхийлэх бүтээгдэхүүнийг бий болгож байгаа тэдгээр гар урлаачдад зориулсан сургалт зохион байгуулах, холбогдох төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж ажиллахаар ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Соёлын сайд Ч.Номин орон нутагт соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хөгжүүлэх, засаг захиргааны нэгж бүрд соёлын үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрынханд талархал илэрхийлэв.

Соёлын сайд Ч.Номин Ховд аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Засаг дарга Э.Болормаагийн хамт Ховд аймгийн Чандмань суманд ажиллаж, 2022 оны шилдэг өвлөн уламжлагч “Монгол хөөмийн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч Д.Цэрэндаваад Засгийн газрын шагнал гардуулна.

Мөн Ховд аймаг дахь Соёлын яамны харьяа соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, соёлын ажилтнуудтай уулзалт хийхээр төлөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.