СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-03-05

Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Оюутолгойн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Оюутолгой компанийн тэтгэлгээр уул уурхайн судалгаа шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Өөрөөр хэлбэл, тус сургуулийн багш мэргэжилтнүүдийн боловсруулсан “Өндөр нарийвчлалтай бат бөхийн хэмжилтийн Minpraxis туршилтын тоног төхөөрөмж ашиглан Оюутолгойн чулуулагийн массын шинж чанарын тодорхойлолтыг сайжруулах” төслийн хүрээнд энэхүү  тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжих юм.  

Энэ технологи нь өрөмдлөгийн чөмгөн дээжийг тасралтгүй хэмжиж эрдсийн судал, хувирал, литологийн төрөл зэрэг чулуулгийн шинж чанарыг өндөр түвшинд тодорхойлдог. Хэмжилтийн үр дүнд геотехникийн болон геометаллургийн утгуудыг давхар тодорхойлох бөгөөд тэдгээрийг уурхай болон баяжуулах үйлдвэрийн төлөвлөлт, загварчлалыг сайжруулахад ашиглах боломжтой.

Мөн MPT төхөөрөмжийг химийн шинжилгээнд бэлтгэх үед дээж бутлах зорилгоор ашиглаж болно. Түүнчлэн өмнө нь нөөцийн чөмгөн дээжид хийгддэггүй байсан чулуулгийн шинж чанарыг тодорхойлсноор уурхайн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэрэглэхэд чухал ач холбогдолтой технологи юм байна.  

Дээрх төсөл нь ШУТИС, Оюу толгой, "Рио Тинто Монгол" ХХК-ийн хамтарсан Уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, ШУТИС-ийн дэргэдэх Олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээний хүрээнд уул, уурхайн судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон долоон төслөөс шалгарч, батламжаа гардан авлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.