СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-03-05

Манай улс бүх төрлийн төрөлхийн гажиг засах мэс заслыг 100 хувь ЭМД-ын сангаас гаргадаг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Дэлхийн олон оронд нялхас, бага насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажиг ордог. Иймд жил бүрийн гуравдугаар сарын 03-ны өдрийг дэлхий нийтээр "Төрөлхийн гажигтай тэмцэх өдөр" болгон зарлаж, олон нийтийн анхаарлыг энэ өвчинд хандуулж байна.

Дэлхий дээр жил бүр найман сая орчим хүүхэд хүнд хэлбэрийн төрөлхийн хөгжлийн гажигтай төрдөг байна. Төрөлхийн хөгжлийн гажгийн 50 хувь нь төрөх үедээ, дөнгөж төрсний дараа оношлогддог бол үлдсэн 50 хувь нь амьдралын эхний нэг жилийн дотор оношлогддог байна. 

Манай улсын тухайд Эрүүл мэндийн даатгалын сангаас бүх төрлийн төрөлхийн гажиг засах мэс заслын тусламж, үйлчилгээний зардлыг 100 хувь бүрэн хариуцдаг.

Тухайлбал, зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг, уруул, тагнайн сэтэрхий, нүд, хүзүүний болон сонсголын зэрэг бүх төрлийн төрөлхийн гажиг засах мэс заслын зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг ажээ. 

Эх сурвалж: ЭМДЕГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.