СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хан-Уул дүүрэгт есөн өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2021-2024 онд нийт есөн ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ашиглалтад орно.

Хүн амын төвлөрөл ихтэй бүсүүдэд эхний ээлжинд дөрвөн ӨЭМТ-ийн цогцолбор барьж байгуулахаар төлөвлөжээ.

Энэ ажлын эхлэл болгон алслагдсан 12,13, 14, 21 дүгээр хороодод Өрхийн эрүүл мэндийн жишиг төвүүдийг 2021-2022 онд тус тус ашиглалтад оруулсан.

Үргэлжлүүлэн дүүргийн төсвийн хөрөнгөөр Иргэдэд үйлчлэх хорооны төв байр болон Эрүүл мэндийн төвтэй хосолсон үйлчилгээ үзүүлэх гурван цогцолборыг 4, 15, 23 дугаар хороонд барьж байгуулна. 

Тодруулбал, 2021 онд 12-р хорооны ӨЭМТ ашиглалтад орсон бол  2022 онд 19, 23,24-р хороодод, 2023 онд 8, 14, 15, 16, 21-р хороодод тус тус ашиглалтад орно. 

 

Үүнээс гадна тус дүүрэг Эрүүл мэндийн төвөө шинэчлэн тохижуулж байна.

1984 онд ашиглалтад орсон дүүргийн Эрүүл мэндийг төвийн гадна, дотно тохижилтыг дүүргийн хөрөнгөөр энэ жил засаж шинэчлэх ажил эхэлсэн. Өмнө нь иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй, автомашины зогсоолгүй, нэг цэгийн төвөөр үйлчилгээ авахад оочер дугаар ихтэй байсан.

Төвийн тохижилт, засварын ажил хийгдсэнээр гадна талбайд автомашины зогсоол, ногоон байгууламжтай орчинг бүрдүүлэн, нэг цэгийн үйлчилгээний төвийг өргөжүүлэн хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

Ирэх жил төвийн өргөтгөлийг шинээр ашиглалтад оруулж, иргэдэд ээлтэй эко орчинг бий болгоно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.