СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-05

ЕТГ-ын дарга Я.Содбаатар АНЭУ-д айлчилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсад 2023 оны 03 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд ажлын айлчлал хийх үеэрээ АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдаа хариуцсан Төрийн сайд Тани бин Ахмад Аль-Зивуиди-тай уулзав.

Уулзалтын үеэр эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Сайд Тани бин Ахмад Аль-Зивуиди Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй асууж танилцаад, ойрын хугацаанд Монгол Улсад ажиллах эмиратын төлөөгчид дээрх чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар судалгаа хийж, ажиллахаа мэдээллээ.

Мөн тэрбээр Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар тодорхой мэдээллийг ирүүлэхийг хүсэв. Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны түвшинг ахиулах зорилгоор эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.