Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Өнөөдөр /2023.03.05 / нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11...-13 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -15...-17 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -15...-17 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан, Идэр голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай, өдөртөө ихэнх нутгаар дулаан байна
Гуравдугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Маргааш Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно.
Салхи 6, 8-нд нутгийн зарим газраар, 7, 9-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.