Хуурамч хаянаас "буцалтгүй тусламж олгох боллоо" гэсэн утга бүхий мэдээллийг албаны зураг ашиглан сошиал орчинд тараасан нь ор үндэслэлгүй тул залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулав.
Gabriel Kante гэх хуурамч хаягнаас “2-р сарын 25-аас 3-р сарын 12 хүртэл АНУ-ын Засгийн газар Дэлхийн банктай хамтран дэлхийн ядуурлыг бууруулахад туслах зорилгоор Монголын нийт хүн амд 38,000,000-ыг гэр бүлийн буцалтгүй тусламжаар олгохоор боллоо” гэсэн утга бүхий хуурамч мэдээллийг албаны зураг ашиглан сошиал орчинд тараажээ.
Энэхүү мэдээлэл нь ор үндэслэлгүй бөгөөд үүнд хавсрагдсан Онцгой байдлын байгууллагын хувцастай хүмүүсийн хандив хүлээн авч байгаа зураг нь 2017 онд болсон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд зориулж иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагаас өгч байсан хандивын зураг юм байна.
Иймд мэдээллийн харагдах байдалд хууртан, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.