“Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган” энэ сарын 10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
“Cheese Republic Mongolia” брэндийн үүсгэн байгуулагч Я.Энхээ:
-Миний хувьд сүүлийн 15 жилийн туршид бяслаг гэдэг энэ гайхамшигтай бүтээгдэхүүнийг хийж сурах гэж эрмэлзэж, ажиллаж байна. Хөдөө орон нутагт бизнесийн салбарт хүчээ сорихоор төлөвлөж байгаа иргэд залуус “Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган” гэх төр хувийн хэвшлийн форумд оролцохыг урьж байна. Тус форумд сонирхолтой мэдээлэл солилцох, бизнесийн санаа олох боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.