СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-04

Төөрсөн иргэнийг дрон ашиглан эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хилчид төөрсөн иргэнийг 25 цагийн дараа Өмнөговь аймгийн “Үнэгэн ус” хэмээх газраас осголтын байдалтай олжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн 22 настай Ө нь 03 сарын 01-ний 12.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Ар гэрийн зүгээс орон нутгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 23.00 цагт дуудлага мэдээлэл өгсний дагуу эрэн хайх ажиллагааг цаг алдалгүй эхлүүлж, сум орон нутгаас 4 автомашин, 3 мотоциклтой, 25 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Орон нутгийн удирдлагаас эрэн хайх ажиллагаанд хилчдийн дэмжлэгийг хүссэний дагуу Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0166 дугаар ангиас

Хил хамгаалах байгууллагад ашиглаж буй орчин үеийн дэвшилтэт техник, технологи болох дрон нь улсын хил хамгаалалтад төдийгүй ард иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг орон нутгийн удирдлагын зүгээс онцлон тэмдэглэлээ. Мөн цаг алдалгүй шуурхай ажиллаж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг аварсанд Хил хамгаалах байгууллага болон ангийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.