СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн банкны техник туслалцааны баг Улаанбаатар хотод ажиллалаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

НЗДТГ Дэлхийн банктай хамтран замын хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр Дэлхийн банкны Техник туслалцааны баг Улаанбаатар хотод ажиллажээ.

Тодруулбал, Дэлхийн банкнаас боловсруулсан “Улаанбаатар хотын ухаалаг тээврийн системийг шинэчлэх судалгаа, хэрэгцээний үнэлгээ”, “3амын хөдөлгөөний судалгааг хэрэгжүүлэх заавар” тайлангуудыг тус баг семинар, танилцуулга хэлбэрээр нийслэлийн холбогдох байгууллагуудад хүргэж, төсөл хэрэгжүүлэх нэгжид практик техникийн туслалцаа үзүүлсэн юм. 

Хатагтай Нороарисоа Рабэфаниракаар ахлуулсан Дэлхийн банкны техник туслалцааны багтай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү болон холбогдох удирдлага уулзсан байна.

Уулзалтаар тэд Улаанбаатар хотын тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх, шинэчлэхэд зориулсан суурь судалгаа, нийслэлийн авто зам, замын байгууламжийн үндсэн хөрөнгийн менежмент болон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлийн гарын авлага, төлөвлөгөөний төслийн талаар санал солилцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.