СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-03-03

Машины нүүрсэн яндан хулгайлж, 1.6-2.5 сая төгрөгөөр борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэв.

Автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн А/01 тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. Улмаар нийслэлд

Уг бүлэг этгээд нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн болон автомашин түрээсэлдэг ААН, хувь хүнээс автомашин түрээслэн хуурамч улсын дугаар ашиглан нийслэлийн гудамж, талбай, автомашины ил зогсоолд байршуулсан приус 20 маркийн тээврийн хэрэгслийг сонгож, хучих, данхраадах, үйлдлийн аргаар нүүрсэн яндан хулгайлж байжээ. Нэг ширхэг нүүрсэн янданг 1,6-2,5 сая төгрөгөөр борлуулдаг байжээ.

Гэмт хэргийн замаар алдсан нүүрсэн янданг худалдан авдаг гэх 8 этгээдийг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй аж. Энэ төрлийн замаар алдаж байгаа нүүрсэн яндангийн зах зээлийг судлахад олон улсад “Gold kitco” биржийн өдөр бүрийн ханшийн мэдээгээр нүүрсэн яндангийн үнийг тогтоох бөгөөд монгол төгрөгөөр шилжүүлэн ченж нар худалдан авч, нүүрсэн яндангийн нунтаг бодисыг гарган авч, Монгол Улсын хилээр экспортолдог байжээ.

байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоолоор гэм буруутай болохыг тогтоож, Зорчих эрхийг хязгаарлах ялаар 9, хорих ялаар 6, тэнсэн харгалзах ялаар 3, нийт 18 этгээд ял шийтгэгдсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаанд 11 этгээд яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.