СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн 2 настай охины хэрэг дээр өмгөөлөгч Р.Булгамаа "Эцгийг нь уучил" гэж хэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охины хэргийн талаар дуучин Ану /Ч.Уранхолбоо/ болон охины ээж мэдээлж байна.

Дуучин Ану /Ч.Уранхолбоо/

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр настай охины талаар ямар нэгэн байдлаар мэдээлэл өгөөгүй. Хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээж тэвчээртэй асуудалд хандсан. Миний хувьд "Хөөрхөн дэлхий" ТББ-ыг 2007 онд үүсгэн байгуулсан. Түүнээс хойш хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаад явж байна. Энэ хэрэг гарсан цагаас өөрийн зүгээс ээжид нь туслалцаа үзүүлээд явж байна. Энэ хэвлэлийн хурлаар хэргийн талаар дэлгэгдээгүй материалыг дэлгэх болно.

Охины төрсөн ээж:

-Анх хэрэг 2020 оны наймдугаар сард гарсан. Тэр үед эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандсан. Эмч "Удсан бол охины чинь шулуун гэдэс эдгэсэн байгаа" гэсэн. Тэр үедээ дахиж шалгаж өвтгөөд яах вээ гээд орхисон. Гэтэл охин маань 11 дүгээр сард ахиж энэ талаар ярьсан. Тухайн үед би хоёр охинтойгоо Архангай аймагт байсан тул аймгийн Цагдаагийн газар "охин маань хоёр дахь удаагаа ийм зүйл ярилаа. Одоо шалгуулмаар байна" гэдэг хүсэлт гаргасан. Аймгийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд урагдалтай, хохирсон байна гэдгийг хэлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр урагдалын хэмжээ 17-18 гэж гарсан. Тухайн үедээ хотын шүүх эмнэлэг рүү шалгуулахаар явуулсан ч аймгийн шүүх эмнэлэг үзсэн бол хот үзэх шаардлагагүй гээд үзээгүй.

2021 онд нийслэлийн шүүх эмнэлгээс үзлэг хийхээр болж үзүүлэхэд "урагдалгүй байна" гэдэг дүгнэлт гаргаж хэргийг хаасан. Дахин 2022 оны 02 дугаар сард шүүх эмнэлгийн таван эмч, "Өргөө" амаржихын хоёр эмч хамт үзлэг хийгээд дүгнэлтээ охины талд гаргасан. "Өргөө" амаржихын хоёр эмч тухайн үед хохирсон хүүхдийг буруу дүгнэлт гаргасан гэж шүүх эмнэлгийн эмч нартай маргасан атал 04 дүгээр сард нь дахиж өөр эмч үзлэг хийгээд, "Охин чинь зүгээр" гэдэг дүгнэлт гаргаад хэргийг хаачихсан. Туслана гэсэн өмгөөлөгч хүртэл нүүр буруулсан.

Өмгөөлөгч Р.Булгамаад хэрэг үүссэн цагаас хандсан ч охин бид хоёрыг хүлээж аваагүй. Гэтэл Ч.Уранхолбоо хэрэг дээр дуугарч эхэлсэн цагаас над руу холбогдоод "Эгч нь тусалъя" гэдэг болсон. .

Дуучин Ану /Ч.Уранхолбоо/

-Ээж охин хоёрын сэтгэл зүйн байдал хүнд байна. Охины биед өөрчлөлт орж, идээт үрэвсэл гарах, үс халцрах бусад шинж тэмдэг гарсаар байна. Хоёр настай хүүхэд хохирчихоод байхад яагаад хуулийн байгууллага юу ч хийхгүй хэргийг удаашруулаад хаагаад байна вэ.

УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан. Хэргийг уламжилсан. УИХ дээр нээлттэй сонсгол хийж өгөхийг хүссэн ч нотлох баримт хангалтгүй гэж үзсэн.

Дүгнэлт хэд хэд өөрчлөгдөж, хэргийг дахин дахин хаагаад байгааг ойлгохгүй байна. . Би яг ямар утгатайг ойлгоогүй. Би энэ хэргийг эцсийн хүртэл явах болно гэв.

Харин энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалням:

-Төрсөн охин М-г түүний эцэг Э хүчирхийлсэн байж болзошгүй талаар иргэн Б-аас гаргасан гомдлыг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналтай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор нь хүлээн авч хянан, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзсэн. Тодруулбал, хохирогчийн биед хийлгэсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр насанд хүрээгүй М нь бусдад хүчирхийлүүлсэн болох нь тогтоогдоогүй учраас уг хэргийг хуульд заасны дагуу прокуророос хааж шийдвэрлэсэн гэсэн юм

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эмээ
1 жилийн өмнө
192.82.85.251

Муу үйл маш муу бузар үйлдэл хуулийнхан шударга байж зөв шийдэх ёстой

555
1 жилийн өмнө
192.82.76.10

Энэ ээж нь авга ахынхаа байрыг авах гээд л салсан нөхрөө гүтгээд байгаа юм байна лээ шд.Тэрийгээ огт дурсахгүй байна шүү.Үйлийн үр гэж байгаа даа.Тус болох гэсэн Ганжавхлан болон Ид шидийн орны хэдэн багшийг гүтгэж дайрсан шулам шизотой шулам шиг хүүхэнтэй ойртсон тус дэм болох гэсэн хүмүүсийг ээ эргээд ноцно доо.

nomin
1 жилийн өмнө
66.181.161.76

Bi law shuud alna tsagdaa shvvh gj tsag aldaj baihaar iim muuhai hvnii musgvi amitad tursun vree ingej bgamchin uur bs ondoo ailiin hvvhedvvdiig oroldohgvi bna gesen batalgaa haanch bhgvi shvv dee

Зочин
1 жилийн өмнө
122.201.24.98

Энэ ээж нь жаахан сонин базарваань үнэн зөвөөр шийдэгдээсэй .

Oyumaa
1 жилийн өмнө
66.181.180.75

Гэмт хэрэг гэдэг нь нотлогдсон бол уучилах гэж юу байхав дээ. Өндөр ял шийтгэл оногдуулах хэрэгтэй. Нотлогдоогүй бол хүн гүтгэж болохгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.