“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвар болон НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлж байна.
Тухайлбал, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн тус хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө.
Мөн үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, эрчимжсэн тахианы аж ахуйн үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдийн албан татварыг 50 хувиар хөнгөлөөд байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу:
-Үр тариа
-Төмс, хүнсний ногоо, түүний үр
-Жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац
-Тэжээлийн ургамал
-Модны суулгац үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлжээ.
Мөн импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас чөлөөлжээ.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.