СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-02

Японы буцалтгүй тусламжаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуулийг засварлахаар болов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. 

Энэхүү төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар гарын үсэг зурав. 

Тус сургуулийн хичээлийн байр олон жилийн эдэлгээний явцад цэвэр бохир усны шугамаас ус алдаж, хуучирч муудсан, угаалтуур болон суултуур эвдэрсэн зэрэг асуудал тулгараад буй аж. Тэгвэл энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр тус сургуулийн багш, сурагчид эрүүл, аюулгүй орчинд суралцах боломж бүрдэнэ гэдэгт найдаж буйгаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши илэрхийлэв. 

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн 590 дэх, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх 26 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 201.890 ам.доллар буюу 684.231.715 орчим төгрөг юм. 

“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм

Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудад голлох үүрэг гүйцэтгэдэг

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
106.102.11.208

Баяр хүргьё маш их баярлалаа

Сараана
2 жилийн өмнө
150.129.140.201

Ашгүы дээ, буян тань буцаад ирэхдээ бороо шиг асгарах болно

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.