СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн зүгээс “Токио метро” компанийн туршлагыг судалж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг тэргүүтэй холбогдох албаныхан “Токио метро” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, менежментийн туршлагыг нь судалжээ.

Тус компанийн Олон улсын бизнесийн газрын захирал Макото Шимизү, Олон Улсын харилцааны дарга Казүхиро Хатанака нарын холбогдох хүмүүс компанийнхаа үйл ажиллагаа болон олон улсад хэрэгжүүлж байгаа төслөө танилцуулсан юм.

Токио хотын төв хэсэг буюу 15 км-ийн радиуст есөн сая, харин 50 км радиуст 32 сая гаруй хүн оршин суудаг. “Токио метро” ХК нь 1927 онд байгуулагдсан бөгөөд нийтийн тээвэр, төмөр замын чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өдгөө есөн чиглэлд 195 км газарт метроны үйл ажиллагаа эрхэлдэг. Ковидоос өмнө өдөрт 7.5 сая хүнд үйлчилдэг байсан бол одоо 5.2 сая болж буурсан байна. Нийт 11 мянган ажилтантай бөгөөд компанийн 53.4 хувийг Японы Засгийн газар, үлдсэн 46.6 хувийг Токио хотын захиргаа эзэмшдэг.

Гэхдээ хөрөнгө оруулалт, зардлаа компани өөрөө хариуцаж, хувийн өмчит компани мэтээр үйл ажиллагаа явуулдаг тусгай өмчит байгууллага юм. Ирээдүйд IPO хийж, хувьчлагдахаар төлөвлөж буй. Мөн дан ганц метроны үйл ажиллагаа эрхэлдэггүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө, зар сурталчилгаа гэх мэт олон чиглэлд үйл ажиллагаа явуулж, энэ нь орлогын 15 хувийг бүрдүүлдэг байна.

Нийслэлийн зүгээс зөв зохистой менежмент хэрэгжүүлэх, цаашид энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.