СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-03-02

Дөрвөн удаагийн үйлдлээр 28 тооны мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Дөрвөн удаагийн үйлдлээр иргэдийн 8 тооны бод, 20 тооны бог малыг хулгайлсан 2 бүлэг, 5 этгээдийг илрүүлжээ.

Баянхонгор аймгийн цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулсан байна. Тус ажлын хүрээнд 2 бүлэг, 5 этгээдийн гэмт үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг этгээдүүд дөрвөн удаагийн үйлдлээр иргэдийн 8 тооны бод, 20 тооны бог малыг хулгайлсан нь тогтоогджээ.
Иймд малчид та бүхэн мал сүргээ байнгын хараа хяналттай хариулгатай байлгаж, сэжиг бүхий этгээдүүд байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж байхыг анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.71

Мундаг сайн ажиллаж байна дор нь илрүүлж ял шийтгэл хатуу чанга өгвөл хулгай хийх багасгаж өөрийн биеэр үнэн ч шударгаар хөдөлмөрлөх болов уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.